Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал эхэллээ. Өнөөдрийн шүүх хуралд ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэл гэрчээр оролцож байгаа талаараа цахим хуудсанд мэдээлэл нийтэлсэн байна. Тэрбээр "Даваа гаригт шүүх хурал болно. Би очно. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийн багийг нь хуулцгаая" хэмээн жиргэсэн байв. Мөн хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон байна.
Б.Махбал нь гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж.