Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийг шалган, шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноосон. Тэгвэл С.Зориг агсны хэргийг дахин шалгах ажлын хэсгийг шинээр байгуулжээ. Улмаар Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэдний нэг нь өмнөх ажлын хэсэгт ажиллаж байхдаа ноцтой алдаа гаргасан бололтой. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хоёр хүнийг хориод байгаа бололтой.