Нийтийн тээврийн шинэ чиглэл  СХД нээгдлээ

Нийтийн тээврийн шинэ чиглэл СХД нээгдлээ

Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн  26 -р хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл  нээгдлээ.  Тус хорооны “ Алтан овоо”-ны  хэсэгт   оршин суудаг иргэдийн хүсэлтээр  Нийслэлийн  нийтийн  тээврийн газраас  Ч62 чиглэлийн маршрутыг гаргалаа. 

 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын дарга Ц. Сандуйгийн  санаачлагаар  Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ  хүрдэггүй  зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэлийг  нээж  байна.  “ Алтан Овоо - Саппоро  -10 р хороолол” чиглэлд  өнөөдөр   нийтийн тээврийн дунд оврын  9 автобус үйлчилгээнд гарлаа. 

             Ч62  маршрут нээгдсэнээр  СХД-ийн  30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарсан байна.  Ялангуяа  нийтийн тээврийн үйлчилгээг  огт авч чаддагүй байсан  СХД -ийн 26 хорооны  иргэд төдийгүй  2.3.20.18 хорооны иргэд ч үйлчлүүлнэ.