Дорноговь аймгийн Айраг сумын дөрөвдүгээр багт өчигдөр 23.34 цагийн орчимд гал гарч, таван ханатай гэр шатсан байна. Галын улмаас 45 настай эрэгтэй гар нуруу хэсгээрээ, зургаан настай хүү гар, цээж хэсгээрээ түлэгдэж, хоёр настай охин шархаа даалгүй нас баржээ. Галд өртсөн хүмүүсийг эмнэлгийн байгууллагад, охины цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалжийн мэдээллээр хүүхдүүдийн аав гэртээ согтуу унтаж байсан гэнэ. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.