Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 25-нд хаана

Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 25-нд хаана

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийлээ. Түгжрэлийг бууруулах үүднээс Олимпийн гудамжны замыг түр хугацаагаар нээгээд байсан. Тэгвэл бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнөөс хаах юм байна. Гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна. Нарны замын хөдөлгөөн шууд явж, Дамдинсүрэнгийн гудамж хаагдахгүй нээлттэй хэвээр байхаар төлөвлөж байгаа аж. Үндсэн гүүр маань 477 метр урт. Энэ жил бороо багатай байвал наймдугаар сарын 25-н гэхэд гүүрийн ажил дуусахаар төлөвлөжээ. Нийт бүтээн байгуулалтын ажил төлөвлөж буйгаар бол есдүгээр сарын 30 гэхэд дуусах ёстой аж. Замын цагдаагийн баруун урд уулварын гүүрэн гарцын ажил эхлэхээс өмнө авто зам төмөр замтай огтлолцдог байсан. Үүнээс үүдэн гардаг байсан түгжрэлийн асуудал гүүрийг барьснаар үндсэндээ шийдэгдэнэ гэж хариуцсан байгууллага нь мэдээлэв.