“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч, “Никель Ганбаа” ХХК-ийн захирал Г.Дашням нарын гурван хүнийг хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчид саатуулжээ. Өнгөрсөн 13-ны оройн 19:00 цагийн орчимд иргэдийн өгсөн мэдээллээр Хүүхдийн 100 орчимд цагаан өнгийн “Тоёота приус” маркийн автомашинтай явж байсан Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэсэн байжээ. Тэдний унаж явсан машинаас 5 грамм орчим өвсний ургамал илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авсан байна.
Эх сурвалжуудын мэдээллээр Г.Дашнямтай хамт баригдсан хүн нь нэгэн улс төрчийн дүү байсан гэнэ. Одоогоор сэжигтнүүдээс авсан шинжилгээний хариу эцэслэн гараагүй байгаа аж.