Энэ сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт гэртээ гал тавьж, галдан шатаасан хэрэг гарчээ. Тус аймгийн Эрдэнэцогт сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух 33 настай эрэгтэй Т нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн гэрээ галдан шатаасан байна. Тухайн үед сэжигтэн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэнэ. Харин эхнэртэйгээ муудалцаж, улмаар шатахуун цацан гал тавьсан нь тогтоогджээ. Дээрх хэргийг харьяаллын дагуу Баянхонгор аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.