Засгийн газар ээлжит бусаар хуралдав

Засгийн газар ээлжит бусаар хуралдав

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн талаар хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж өчигдөр мэдэгдэл хийж, "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүхдээ эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин үзлээ. Би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзаж, эмнэлэгт хэвтүүлсэн. Ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна" гэсэн юм. 

Одоогоор ээлжит бусаар хуралдсан асуудлынхаа талаар Засгаас мэдээлэл хийгээгүй байна.