Маргааш монгол хэл, бичгийн шалгалт орон даяар явагдана

Маргааш монгол хэл, бичгийн шалгалт орон даяар явагдана

Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалт маргааш 12:00 цагаас улс орон даяар эхэлнэ. Шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалт авах байранд ирсэн байх ёстой аж. Хэрэв дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэл, бичгийн шалгалт нь хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавараас бүрдэх юм.

Шалгалтын үргэлжлэх хугацаа: 100 минут юм.


Шалгалтад авч ирэх материал: 2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авчрах аж.

Суудлын хуваариа хэвлэж авах заавар: 2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh. eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтын шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах аж.