Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" гэх газар байгуулснаа мэдэгдлээ.
Энэ тухайгаа ярихдаа "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо” төрийн бус байгууллага байгуулж байгаа. Шударга бусын хонгилоор орж хэлмэгдсэн хүмүүс бидэнд хандаж, хамтран ажиллаарай. Би арваад хоногийн өмнө "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсон. Үүний дараа надтай зургаан хүн уулзсан. Тэд шударга бусын хонгилоор орж янз бүрийн байдлаар хохирч хэлмэгдсэн байна. Яахаа мэдэхгүй хүмүүс болж. Манай байгууллага шударга бусын хонгилд хэлмэгдсэн хүмүүсийг хамтран ажиллахыг урьж байна. Бусдын янз бүрийн дарамтаар болохгүй үйлдэл хийсэн, түүндээ шаналж явдаг хүмүүс, барьцаалагдсан хүмүүс, шударга бусаар хэлмэгдсэн хүмүүс холбогдоосой. Хэргүүдээ илчлэх ажиллагаанд оролцоосой гэв.
Түүний байгуулсан ТББ бизнес, лиценз, хөрөнгөө дээрэмдүүлсэн, хилсээр шийтгүүлж шоронд орсон болон хорихоос бусад төрлийн ял эдэлсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах аж. Мөн шүүх байгууллага, АТГ, тагнуул, прокурорын байгууллагуудад шургалсан хүмүүсийг илчлэх, холбогдох арга хэмжээ авахуулах тал дээр ажиллах гэнэ.