Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, зарим томилгоог хийжээ. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчилж, дүрмийг нь баталсан юм. Харин тус газрын Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг үргэлжлүүлэн ажиллуулахаар томилжээ.
Х.Бадамсүрэн нь уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр"-т захирлын нэгдүгээр орлогч, "Монголросцветмет" нэгдэлд Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албыг хашиж байсан билээ.