2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна.
Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна.
Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь гэж албаныхан үзэж байгаа юм байна. Энэ утгаараа тэд 6-аас дээш жил болсон авто машинаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс шахах ажлыг хийхээр болжээ. Гэтэл үнэн хэрэгтээ Монгол улсад амьдралын түвшин, орлогын хэмжээнээсээ шалтгаалан нийт хүн амын 90 хувь нь өөр улсад явж байгаад хэрэглээнээс хасагдсан авто машин худалдан авч унаж байгаа билээ. Энэ утгаараа нийт авто машины 90 хувь нь 6-аас дээш жил болсон байж таарна.
Бодит тоо нь ийм байхад заавал татвар нэмж, хэрэглээнээс насжилт ихтэй авто машиныг хасна гэсэн муйхарлал явуулах нь хэр оновчтой юм бол доо. Зам тээврийн сайдын энэхүү шийдлийг олон түмэн эсэргүүцэх нь гарцаагүй юм.
Зам тээврийн сайд Д.Ганбат