Улсын Ерөнхий прокурорын орлогчийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга тус албан тушаалд А.Цэрэнсодномыг томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлээд байсан. Харамсалтай нь, горьлогч А.Цэрэнсодномын бусдаас их хэмжээний мөнгө нэхэж байгаа дуу бичлэг олон нийтэд цацагдсан юм. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс түүний нэрийг буцаан татахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ хэллээ. Хаврын ээлжит чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн шинэ нэр дэвшигчийг өргөн барих ажээ.