Тарвага, ондатрын арьс нүүрсэн дунд нуун хилээр гаргах гэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, ГЕГ-ын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын байцаагч нар гуравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Норд бенц маркийн 3181 ӨМҮ, 6423 УНС улсын дугаартай автомашинуудыг хилээр гарахад нь шалгалт хийжээ.
Шалгалтаар тус машины жолооч нар улсын хилээр экспортолж буй нүүрсэн дор 1745 ширхэг ондаторын арьс, 836 ширхэг тарваганы арьс, 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж, хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.