Польш улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улсын тамирчин Ц.Раднаа аваргын алтан медаль хүртлээ.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр өдгөө 85 настай юм. Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулж байв.