Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч Г.Эрдэнэбат нарыг албан тушаалаас нь огцрууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Албан тушаалаас огцруулах тухай” зарлиг гаргажээ.

ЗАРЛИГТ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсугай.
Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.
Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Баяраагийн Амгаланбаатарт даалгасугай” гэжээ.