Өмнөговь аймгийн ШШГГ-ын дэд даргыг 8 удаа хутгалж амь насыг нь хохироожээ

Өмнөговь аймгийн ШШГГ-ын дэд даргыг 8 удаа хутгалж амь насыг нь хохироожээ

Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга 38 настай, эрэгтэй Б бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач ажлаасаа хэд хоногийн чөлөө авч ажлын шугамаар Улаанбаатар хотод ирээд байхдаа амиа алдсан байна.


Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаач Б найзтайгаа хамт "Буянт-Ухаа-2” хороололд архидан согтуурчээ. Улмаар тэд маргалдсаны улмаас Э гэгч нь хохирогч Б-г цээжин тус газар нь найман удаа хутгалан амь насыг нь хохироожээ. Гэмт этгээдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.