Засгийн газраа огцруулсан Ж.Батзанданд намынхан нь итгэл хүлээлгэхгүй

Засгийн газраа огцруулсан Ж.Батзанданд намынхан нь итгэл хүлээлгэхгүй

Ардчилсан намын даргад Ж.Батзандан өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Гэтэл тус намын их хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн зүгээс намынхаа эсрэг ажиллаж ирсэн хүнд итгэл хүлээлгэх боломжгүй гэдгийг анхааруулах болжээ.

 

 

 

Тухайлбал 2014 онд Н.Алтанхуягийн засгийн газрын огцруулах МАН-ын бүлгийн гишүүдийн гарын үсэг зурах тогтоолд Ж.Бахтзандан Ардчилсан намаас ганцаараа гарын үсэг зурж байлаа. Тэгэхээр намынхаа эсрэг өнгөрсөн 4 жил ажиллаж, намынхаа ололт, амжилтыг харлуулж ирсэн ийм хүн Ардчилсан намын хүнд хэцүү цагт удирдана гэдэгт итгэх хүн тус намд тун цөөхөн байна.

 

Ж.Батзандан гишүүнийг намаасаа хөөх тухай яриа өнгөрсөн хугацаанд олон удаа гарч байсан. Тухайлбал хамгийн сүүлийн жишээ бол Ардчилсан намын 200 орчим үүрийн Хоёр мянган дарга нарын гарын үсэг бүхий гомдол. Тэд намынхаа үйл хэргийг байнга харлуулдаг. Намын байр суурийг хамгаалж ажиллаж чаддаггүй Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан билээ.