ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо Оросын хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг баривчилсан байна. Тэд энэ сарын 26-нд хууль бусаар хил даван, Монголд очих гэж явж байжээ. Буриадын Зэд аймаг нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг юм байна.
Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан 3 сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. Эсэргүүцэл үзүүлээгүй. Хууль бусаар хил даван, Монголын нийслэл Улаанбаатарт очиж, бичиг баримт бүрдүүлээд гадаадын өөр оронд очих гэж байснаа мэдүүлсэн. Гэм буруу нь тогтоогдвол зургаан жил хүртэл хорих ялтай” гэж мэдээлжээ.