Дөрөвдүгээр сарын 6-наас сурагчдын амралт эхэлнэ

Дөрөвдүгээр сарын 6-наас сурагчдын амралт эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гаргаж, ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралт хоёр сар гаруй үргэлжилсэн байдаг. Ингэж сурагчдын амралтад өөрчлөлт оруулснаар бусад улирлын амралтад мөн адил өөрчлөлт орсон юм. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын амрах хугацааг дараах өдрүүдэд тогтоосон байна.

Хуваарь ёсоор гуравдугаар улирлын амралтаараа нийслэлийн бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 6-14-нийг дуустал нэг долоо хоног амрах юм. Харин аймаг, сум, тосгон, багийн сурагчдын амралт гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амарна.

ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ: Бүх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 06-наас 14-нийг дуустал нэг долоо хоног

ЗУНЫ АМРАЛТ: Нийслэлийн сурагчид

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.