Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байсан сэжигтэн амь насаа алдсан хэрэг гарчээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр 36 настай иргэн А гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байна. Эх сурвалжид мэдээлснээр талийгаач А нь онц хүнд гэмт хэргээр цагдан хоригдож байжээ.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.