Хөвсгөлийн Тариаланд анхны бороо орлоо

Хөвсгөлийн Тариаланд анхны бороо орлоо

Хөвсгөл аймгийн Тариалан суманд өнгөрсөн шөнө 0,8 мм бороо орсон байна. Тус аймгийн нийт нутгаар цасгүй хуурайшилт ихтэй байгаа юм. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бөгөөд энэ сарын 5-нд зарим нутгаар ялимгүй хур тунадас орж салхи 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн байх бөгөөд иргэдиийг гол мөрний ус хайлж  байгаа тул баталгаат зам гүүрээр зорчих, хуурайшилт их байгаа учраас болзошгүй гал түймэр, ой хээрийн түймрээс сэргийлж байхыг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа. 

Эх сурвалж: http://khuvsguliinungu.mn/