Сэлэнгэ аймгийн ойн сангийн хамгаалагч сураггүй алга  болжээ

Сэлэнгэ аймгийн ойн сангийн хамгаалагч сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн харуулаар ажилладаг, 57 настай А өнгөрсөн пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 28-ны өдөр сураггүй алга болсон байна.

Тодруулбал, тус сумын төвөөс зүүн зүгт 28 км-т орших Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газарт ойн сангийн харуулаар ажилладаг байсан иргэн А ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болжээ.

Өчигдрийн 15 цагаас хойш Мандал сум дахь Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс, ар гэрийнхэн гээд нийт 23 хүн, гурван автомашинтайгаар эрэн хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Өнөө өглөө эрлийг дахин эхлүүлжээ.