Мансууруулах  төрлийн  ургамал түүж бэлтгэдэг этгээдүүдийг саатуулжээ

Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэдэг этгээдүүдийг саатуулжээ

Мансууруулах  төрлийн  ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсан хоёр этгээдийг өчигдөр Тээврийн цагдаагийн албаны  алба хаагчид илрүүлжээ. Улаанбаатарын харъяа хоёр иргэн Төв аймгийн Жаргалант сумаас приус маркийн машинтай мансууруулах төрлийн ургамал түүн тээвэрлэж байсныг илрүүлсэн байна. Мөн тэд мансууруулах төрлийн  ургамал түүж бэлтгэхээс гадна өөрсдөө хэрэглэсэн байжээ. Уг хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа аж.