Хакухо аваргад шийтгэл онооно

Хакухо аваргад шийтгэл онооно

Хакухо аваргад шийтгэл оноохыг Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс холбоонд үүрэг болгосон байна. Хакухо М.Даваажаргал өнгөрсөн гуравдугаар сарын башёд нэг ч өвдөг шороолдолгүй түрүүлчихээд ярилцлага өгөхдөө үзэгчдийг алга ташуулан, уухайлуулсан юм. Харин Ёкозүнагийн тэргүүн Яно Хиронори “Хичнээн ёкозүна цолтой ч жирийн нэг сүмо бөх. Сүмо бөх ийм ёслолыг хийх ёсгүй” гэж хэлжээ. 


Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс их аварга Хакүхо, ояката Миягино нарыг Осака хотоос Токиод дуудан авчирч, асуудлыг тодруулсан байна. Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэх гэж бодсон” гээд уучлал гуйжээ.