АН-ын Онц их хуралдайн тариф ил боллоо

АН-ын Онц их хуралдайн тариф ил боллоо

Ардчилсан намын Онц их хуралдай нэртэй эсэргүүцлийн цуглаан энэ сарын 5-ны баасан гаригт Сүхбаатарын талбайд болно. Ерөнхийлөгч Х.Баттулга болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ийн луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй эмх замбараагүй байдлыг эсэргүүцэж Онц их хуралдайг зохион байгуулахаа АН-аас мэдэгдсэн.

Харин энэ цуглаанд оролцогчдыг мөнгөөр цуглуулах баримт ил боллоо. Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга тушаал гаргаж, Онц их хуралдайд зохион байгуулалттай, идэвхтэй оролцсон хүмүүсийг урамшуулахаар болжээ. Тус дүүргийн АН нийт 32 үүртэй аж. Цуглаанд хамгийн олон хүн хамруулж оролцуулсан үүрүүдийг шалгаруулж, 500 мянгаас нэг сая төгрөгөөр урамшуулах гэнэ.