Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны Засгийн газрын 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн бүх шатны албан тушаалтнуудын ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж 3.1.4-т дотоод, гадаадад мөрийтэй тоглох /казино тоглохгүй байх/ энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх журмыг баталсан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтан олон нийтийн сайн, сайхны төлөө өөрийн сайн дурын төлөө тангараг өргөж ажилладаг. Төрийн албан хаагчид нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Хүний үндсэн эрх, эрх чөлөөг зохицуулсан 18 заалтын дөрвийг нь сайн дурын үндсэн дээр хязгаарлуулж байгаа гэж ойлгож болно. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд энэ асуудал хавтгайрч казино тоглох замаар авлигал, мөнгө угаалт, нөлөөлөлд автах нөхцөл байдалд төрийн албан хаагчид тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд ихээр холбогдох болсон. Төрийн албаны дарга нар казино тоглож буй статистикаараа тэргүүлж байна. ОХУ, БНСУ, Япон, БНХАУ, ХБНГУ, Флиппин улсын төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийг судалсан. Энэ улсууд казино тоглохыг хориглосон байна. Засгийн газрын шийдвэрийн биелэлтэдг хянаж тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Хууль, хяналтынхан хар, тамхи биеэ үнэлэлттэй холбоотой хэрэгт нэр холбогдсон гэх мэдээлл бидэнд ирсэн. Үүнийг ажлын хэсэг гарган шалгаж байгаа” гэлээ.