БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад сураггүй алга болсон 22 монгол иргэнийг эрэн сурвалжилж байна
БНСУ-д ажиллаж, амьдарч байсан 22 монгол иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас албан ёсоор мэдээлжээ. Сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Эдгээр иргэдийн мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулсныг дор зураг хэлбэрээр хавсаргав. Эдгээр иргэдийг харсан бол Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүсчээ.
Эх сурвалж: medee.mn