Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газарт ойн сангийн харуулаар ажилладаг, 57 настай А өнгөрсөн сарын 28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болсон. Аймгийн Цагдаа, онцгой байдлын албаныхан эрэн хайх ажиллагааг хийж байсан билээ. Тэд энэ сарын гурванд "Шар шургаагт”-ын хяналтын цэгээс баруун зүгт 2 км-т жалганаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Эрэн хайх ажиллагааны эхний өдөр харуулын байрнаас баруун тийш 700 метрээс “Nokia" загварын гар утас олжээ. Мөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр харуулын байрнаас баруун хойд зүгт 200 метрээс саарал даавуун зуны саравчтай малгай, хар нүдний шил олжээ. Холбогдох байгууллагууд хэргийг шалгаж байгаа аж.