Загасны үржил 4-6 сард идэвхтэй байдаг. Энэ үетэй холбогдуулан загас агнахыг зургаадугаар сарын 15 хүртэл хориглолоо. Үржлийн үедээ загас 20 дахин өсдөг. Харин энэ үед нь загас баривал тухайн төрөл зүйл устдаг байна. Хэрэв агнуурын бүс нутгаас бусад газарт заасан хугацаанд хориглосон эд зүйлс ашиглан хууль бусаар загас агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хүнийг 300, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог. Мөн загасны төрлөөс шалтгаалан торгуулийн хэмжээ өөр байдаг. Түүнчлэн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэж, мөнгөн дүнг нэмэгдүүлэх хуультай.