ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ

ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. ШШГЕГ-ын  Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм байна.