“Особенности национальной охоты” зэрэг кино бүтээлээрээ монголчуудын сайн танил болсон ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков энэ сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Улаанбаатар хотод нас нөгчжээ. Алексей Булдаков 1951 оны гуравдугаар сарын 26-нд ОХУ-ын Алтайн хязгаарт мэндэлсэн. 1981 он хүртэл Павлодар, Томск, Караганда, Рязант хотын театруудад ажиллаж байгаад 1982 оноос кино ертөнцөд орсон юм.
Нэрт жүжигчин Монголд найзынхаа төрсөн өдөрт оролцохоор ирээд байжээ. Булдаков өглөө нь Москва хот руу нисэх ёстой байсан бөгөөд зочид буудалд ирсэн таксины жолооч түүнийг гарч ирэхгүй болохоор нь буудлын ажилтнуудад мэдэгдсэн байна. Өрөөнд ороход жүжигчин амьсгал хураасан байжээ.