МАН-ын бүлэг Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэнэ

МАН-ын бүлэг Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэнэ

Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдах бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн хурал эхлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгосонтой холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх юм. Үүний дараа Хуульзүйн байнгын хороо хуралдаж дээрх томилгоог хэлэлцэнэ.

Харин УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй, тус нам өнөөдөр талбайд “Эсэргүүцлийн жагсаал” зохион байгуулж байгаатай холбогдуулан бүлгийн гишүүд мэдээлэл хийж, хаврын чуулганы хугацаанд эрх баригчдаас ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж шаардлага хүргүүлсэн юм.