Эрүүгийн цагдаагийн албанаас 03 дугаар сарын 26-ны өдөр “Монгол Улсын хилээр иргэн Б гэгч нь улаан өнгийн пошиктой химийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлж байна” гэх мэдээллийг авч мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад иргэн Б нь Замын-Үүд боомтоор “ЭБАШ” ХХК-ны тусгай зөвшөөрлөөр 69 ширхэг поошиктой химийн бодисыг нэвтрүүлэн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан байна. Уг хорт бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, гаалийн байгууллагатай хамтран ямар төрлийн бодис байсныг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.
Химийн хорт бодис ашиглах, тээвэрлэх, худалдан авах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулж, тээвэрлэж, үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглаж байсныг Онцгой байдлын ерөнхий газрын агуулахад хураан авч, дээж аван гаалийн байгууллагатай хамтран шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.