АН-ын “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал болж байна

АН-ын “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал болж байна

Ардчилсан намаас өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн зохион байгуулж буй юм.

Тус жагсаалаараа ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ын луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлнэ хэмээж байна. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд эсэргүүцлийн жагсаалаас гадна ирэх ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 07-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдахаар төлөвлөж байгаа аж.