Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетчин Б.Марал “Тokyo World Ballet Trial” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд Токио хотноо болсон мэргэжлийн балетчдийн тэмцээнд оролцож, энэхүү амжилтыг гаргажээ. Энэ нь Азийн балетын академиас зохион байгуулж, дэлхийн шилдэг бүжгэн жүжигчид ур чадвараа сорьдог томоохон тэмцээн юм байна. Балетчин Б.Маралын хувьд 2018 онд эх орондоо болсон “Ази номхон далайн бүсийн балетын тэмцээн”-д оролцож, алтан медаль хүртэж байсан юм.