2017 оны 3 сарын 21 өдөр Хөгжлийн банкны 580 сая ам долларын төлбөрийг Монгол улсын засгийн газар хийх ёстой. Энэхүү мөнгийг 2012 онд С.Батболдын засгийн газар байхдаа авсан. Уг төлбөрийг төлөхийн тулд бидэнд ам доллар хэрэгтэй. Гэтэл уг мөнгийг цуглуулах боломж алга гэж МАН-ынхан уйлан дугарах болов. харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд уйлах хэрэггүй. Адилхан л идэж уусан юм чинь МАН хариуцлагаа үүрч олон улсын өмнө хүлээсэн өрөө хугацаанд нь төлчих. Боломж байгаа. Хэдэн арилжааны банкнаасаа ам доллараа цуглуулж гэдэг зөвлөгөөг МАН-ынханд өглөө.