Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр болов. Хурлын төгсгөлд хотын дарга холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгөхдөө Туул голын эрэг дагуу олгосон газар эзэмших эрхүүдийг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.
Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн Идэр интернейшнл ХХК, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас иргэдэд зориулан барьсан орон сууцанд төрийн албан хаагчид өөрсдөө амьдарч байгаа байдлыг шалгаж, орон сууцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа.