Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ

УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах бусад хуульд өөрчлөлт оруулж баталсан билээ. Хууль батлагдсантай холбоотойгоор хуулийн байгууллагын удирдлагыг өөрчлөх асуудал гарч байгаа юм.

Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр үдээс хойш үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.  Мөн нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг чөлөөлөх асуудал яригдаж, түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор АТГ-т ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар хүсэлт хүргүүлжээ.