УИХ дахь Ардчилсан намын бүлэг тарж байгаагаа зарлалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг тарж байгаагаа зарлалаа

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй болж тарснаа албан ёсоор зарлалаа. Өнөөдөр бүлэг хамаарч байсан долоон гишүүн хурал хийж, бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгон, зөвлөл байгуулах шийдвэрт хүрчээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийж хэллээ. Тэрбээр "Бүлгийн ажил дуусгавар болж, зөвлөл байгуулахаар болсон. Олон сарын хугацаанд АН-ын бүлэг байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч, улстөржүүлж байсан. УИХ-ын гишүүн Л.Болд АН-аас гарсан. Өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргалаа. Зөвлөл байгуулахаар болсон. Зөвлөлийн дүрмээ баталсан байгаа. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбат миний биеийг улираан сонгохоор шийдсэн. Зөвлөлөөс гаргасан албан хүсэлтүүдээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлнэ гэлээ.