Монголбанкнаас Капитал банкийг дампуурсан гэдгийг зарласан. Капитал банк дампуурсантай холбоотойгоор нэлээд асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, тус банкинд хадгаламж эзэмшигчид яаж мөнгөө авахаа мэдэхгүй сандарч байгаа бололтой. Хаан банкаар дамжуулан 20 хүртэлх сая төгрөгийг олгон үлдсэн мөнгийг яаж олгох нь тодорхойгүй байгаа аж.
Мөн өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, ЭМДЕГ-аас тус банкинд байршуулсан мөнгөө нэхэмжлэхээр болжээ. Тус сангаас Капитал банкинд 135 тэрбум төгрөг байршиж байж. 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө “Капитал” банкинд байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бие даан байгуулагдсанаар ЭМДС-аас Капитал банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна.