Сөрөг хүчиндээ зэмлүүлэхийг хүсээгүй гишүүн чуулганы хуралдааныг шууд дамжуулахаас татгалзав
УИХ-ын танхимд 40 шинэ гишүүн сууж байгаа. БҮгд л өөрийгөө сонгогч түмэндээ таниулах чин хүсэлтэй. Ажил хийх ирмүүн тэмүүлэлтэй гэж олон нийт харж байсан билээ. Харин тийм биш гэдгийг тэд яруу тодоор харуулж байна. Тухайлбал ажилдаа ирдэггүй. Чуулганд үг хэлж харагддаггүй. Ер нь хэлэлцэж байгаа хуулиа ч ундаггүй байж мэдэхээр харагддаг. Гэтэл анх удаа сонгогдсон зарим гишүүн сөрөг хүчнийхэндээ зэмлүүлэхээс төвөгшөөд чуулганы хуралдааныг ТВ-ээр шууд дамжуулахаас татгалзах санал гаргаж байна. Сөрөг хүчнийх нь зэмлэл мань нөхөрт маш хүнд тусч байгаа бололтой. Гэм хийгээгүй хэрнээ О.Баасанхүү гишүүнд чичлүүлж, загнуулмааргүй байна хэмээн аав ээждээ эрхэлж хов зөөж байгаа хүүхэд шиг юм яриад сууж байгаа эрхэм бол Архангай аймгийн засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг.