Монголбанкнаас мэдэгдэл гаргаж, "Капитал" банк дампуурсныг зарласан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас сэтгүүлчид байр, суурийг нь сонсохыг хүсэв.
Харин тэрбээр “Би Капитал банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Нийгмийн даатгалын сангаас байршуулсан мөнгөний талаар Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаас асуу. Үүнд улс төрийн нөхцөл байдал орсон” гэчихээд явав.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувьд "Капитал" банкны хувьцаа эзэмшигч гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг.