Монголын багш нарын VII их хурал Төрийн ордны их танхимд болж байна. Зургаадугаар их хурлаас хойш 23 жилийн дараа Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй энэ их хуралд хот, хөдөөгийн 800 багш төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Их хурлын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнав.
Ерөнхийлөгчийн зарлигаар МУБИС-ийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ. Мөн гавьяат багш цолоор:
Нийслэлийн тусгай боловсролын 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг
Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын ЕБС-ийн бага ангийн багш Г.Гүндэгмаа
Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш П.Дулмаа
Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний аргазүйн төвийн захирал С.Цээпил
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн цогцолбор сургуулийн зөвлөх багш М.Шагдарсүрэн
ШУТИС-ийн мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш А.Эрдэнэбаатар нарыг шагнаж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг нар шагналыг гардуулан өглөө.