Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ. Гурван жил гаруйн хугацаанд түүнийг шалгаж байгаа. Тэгвэл өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийжээ.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаас З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.