30 гаруй айл усанд автаж гэртээ амьдрах аргагүй боллоо

30 гаруй айл усанд автаж гэртээ амьдрах аргагүй боллоо

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүсгэснээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ. 2016 оны 12 сараас л эхлэн энэ асуудал яригдаж байгаа. 30 орчим айл гэртээ  ч амьдрах нөхцөлгүй бол айл дамжин хоног төөрүүлж байгаа тухай хэвлэл мэдээллийнхэн олонтоо хэлсэн. Гэтэл Нийслэлийн удирдлага өнөөдрөөс л уг газарт очиж нөхцөл байдалтай танилцаж эхэлжээ. Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан нөхцөл байдлыг очиж үзсэн байна.

 

Үүнтэй холбогдуулж тухайн газарт нийслэл, дүүргийн Онцгой комиссын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн онцгой комиссын орлогч дарга, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой комиссын гишүүн, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцов. Булгийн халиа дошин бүхий гамшгийн нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах тодорхой үүрэг даалгавар, чиглэлүүдийг нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга хуралдааны үеэр өгөв.  Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд буусан аж. Үүнээс үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байгаа юм. Тухайн хэсэгт дүүргийн Засаг даргын зөвшөөрөлтэй 45 айл, зөвшөөрөлгүй 30 гаруй айл буусан байна. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн газрын ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байдаг аж.

Нөхцөл байдал ямар байгааг харуулсан бичлэг