600 сая төгрөгийн үнэтэй хурууны хээ уншигч гацав

600 сая төгрөгийн үнэтэй хурууны хээ уншигч гацав

УИХ-ын гишүүд энэ хаврын чуулганаас хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгч байгаа билээ.

Гэтэл өнөөдөр чуулганы хуралдааны үеэр С.Зоригийн хэргийг судлах Түр хороо байгуулах горимын санал дээр санал хураалт явуулахад хурууны хээ уншигч гацаж орхив. 600 сая төгрөгийн үнэ бүхий хурууны хээ уншигч төхөөрөмж ажиллахгүй байсанд  Г.Занданшатар дарга багагүй бухимдлаа. Тэрбээр "Төхөөрөмж уншихгүй байна. УИХ-ын Тамгын газрынхан яагаад энэ төхөөрөмж гацаад байна вэ" хэмээн программд ачаалал үүссэнийг засах үүрэг өгсөн юм. Программд үүссэн ачааллыг арилгаж, дахин гишүүдийн ирц бүртгэхээр карт уншуулахад мөн л гацаж, УИХ-ын дарга Г.Занданшатар "Танхимд 50 гишүүн байна. 15 гишүүний карт уншиж. УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй" хэмээн зандарч, Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна" гэчихэв.