Нөөцийн мах 5500-7200 төгрөгийн үнэтэй байна

Нөөцийн мах 5500-7200 төгрөгийн үнэтэй байна

Нөөцийн махны худалдаа өнөөдрөөс эхэлжээ. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатрууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4000 тонн мах бэлтгэсэн байна. 

Үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7200 төг, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр Нийслэлийн 6 дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн байна. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх юм.