Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны төрийн айлчлалаа хийх юм байна. Х.Баттулгын Ерөнхийлөгч болсноос хойших төрийн анхны айлчлал болж байгаа нь энэ ажээ. Айлчлалын ерөнхий хөтөлбөр одоогоор тодорхойгүй байгаа ч албан бус мэдээллээр айлчлалын үеэр “Бүс ба зам” уулзалтад оролцох тухай мэдээлэл гарчээ.
Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын бэлтгэл ажлыг хангах зорилготой очоод иржээ.
БНХАУ-ын Чиндао хотноо 2018 оны зургадугаар сард болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үндсэн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны уулзалт хийж байсан билээ.