Ардчилсан намын их хурлаар намын даргад өрсөлдөх эрхийг авах гэсэн хүмүүсийн нэг бол С.Эрдэнэ. Түүний хувьд тус намын их хурлын 1210 төлөөлөгчийг энэ тэнд цуглуулж, элдэв яриа өрнүүлсэн тухай намынхан нь ам уралдан өгүүлэх болжээ. Хамгийн гол нь С.Эрдэнэ гэдэг хүний хувьд намын дарга болохын тулд бүхий л хувилдааныг хийж байгаа гэсэн бор шувуу Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийн дунд өрнөх болжээ. С.Эрдэнэ нь өөрийн ажиллаж байсан засгийн газраа огцруулах хуралд ирж санал өгөлгүй зугтаж, шууд бишээр дэмжсэн гэж намынхан нь үздэг. Гэтэл тэрээр намын даргын өрсөлдөөнд зүтгэж эхэллээ.